Powered By Blogger

Thursday, March 31, 2011

Амьдралын үүсэл

Ургамлын эрхтэн

Ургамлын эрхтэн

2009 ЕШ А вариант

2009 ЕШ В вариант

2009 ЕШ С вариант

Цэцэг тарих зөвлөгөө

Байшинд тарьсан цэцэг, ургамал нь хэзээд хүний сэтгэлийг баясган сэргээдэг билээ. Өрөөний цэцэг гэр орны чимэг болохоос гадна агаарын солилцоонд чухал хэрэгтэй юм.

Цэцэг тарих, арчлахад нэлээн зүйлийг мэдэх шаардлагатай. Юуны өмнө байрны том жижиг, өрөөний тооноос шалтгаалж тарих цэцгээ шилж авах ёстой. Өрөө, цонх болгонд нэг төрлийн цэцэг олон байх нь онцгүй байдаг. Харин өрөө цөөтэй, зай багатай бол ханандаа мөлхөө ургамал тарих нь их сайхан болно.
Таримал цэцгийг ширээ, цонхны тавиур, хана, шал, тусгай тавиур дээр ч байрлуулж болно. Харин өдрийн гэрэл муу нэавтэрдэг өрөөнд цонхны тавиур дээр олон цээг шигүүлэн тавихад нэвтрэх гэрэл улам багасдаг учрыг бодолцож өөр газар тавих нь зүйтэй.

Цэцэг тавих ханын тавиурыг өөрсдөө төмөр утас зэрэг хөнгөн материалаар цэцгийн сав суулгах цагирагтай хийх нь зай ашиглалт, гоёмсог байдалдаа тохиромжтой байдаг. Тэр тусмаа тавиураа харагдахгүй болтол давж унжиж ургадаг ногоон ургамал тарьчихвал хичнээн үзэмжтэй билээ.

Номын тавиур дээр цэцэг тавьж болох боловч тавьсан ном нь цөөхөн байвал улам сайн.
 
Цонхны тавиур дээр хоёр эгнээгээр цэцэг тавибал шилэн талд нь намхан цэцгүүдийг, ард нь өндөр цэцгүүдийг байрлуулбал нарны гэрэл хүртэхдээ тохиромжтой.
 
Цэцгийг хэтэртэл нь услах явдал хатахаас илүү хортой гэдгийг анхаарч, жижиглэн хэмхэлсэн өндөгний хальсыг элсэн чихэртэй хольж бордоо болгох хэрэгтэй. Мөн мах угаасан ус, бага зэргийн чихэртэй ус өрөөнд тарьсан цэцэгний хамгийн сайн тэжээл нь мөн

Wednesday, March 30, 2011

Онч мэргэн үг

Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш,харин хайр дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блэсс Паскал

- Хэн нэгэн эрийн хүзүүгээр тэвэрсэн сайхан сэтгэлт бүсгүйн гар бол хувь заяагаар түүнд тэнгэрээс шидэгсэн аврах цагариг билээ. Жером К,Жером

- Бүх юмыг заяа төөргөөрөө болог хэмээн зөнд нь орхидог хүн амьдралаа сугалаа болгон хувиргаж байгаа хэрэг. Томас Фюллэр

- Урам хугарна гэдэг сул доройн шинж. Урам зориггүй,итгэл алдарсан хүмүүст бүү итгэ. Тэд ихэвчлэн чадал мөхөс хүмүүс байдаг. Густав Флобэр

- Зовлонд бүү сөхөр,харин ч өөдөөс нь хоёр дахин эрс зоримог сөрөн угт. Вергилий

- Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад өөрийгөө том хүн гэж бүү бод. Пифагор

- Олиггүй, мунхаг, бодлогогүй амьдарна гэдэг муу амьдарч байна гэсэн үг биш. Харин асар удаан үхэж байна гэсэн үг.Демокрит

- Хүн төрсөнч байг, үхсэн ч байг, хөрөнгө, мөнгө, гэр орон, эдлэн эзэмшлээ алдсан ч байг, халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг эрхэм чанараа гээвэл тун хайран. Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр

Цаг хугацааны удирдлага

Хүний хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол цаг хугацаа юм. Ихэнх хүмүүс үүнийг тэр болгон ойлгож мэддэггүй. Тийм ч учраас цаг хугацаагаа хайр найргүй, гамгүй хэрэглэдэг. Залуу насандаа цаг хугацаагаа дэмий хоосон юмны төлөө гүйж явсаар үрж үгүй хийж насны эцэст түүний үнэ цэнийг ойлгодог. Ийм учраас насаараа хий хоосон зүйлийн хойноос учир зүггүй зүтгэдэг. Харин цаг хугацаа нь хүний амьдралыг илд сэлэм шиг хэсэгчилэн хуваадаг. 
Нэгэн банк танд өдөр бүр 86400 ам долларын данс нээдэг гэж бодъё. Гэхдээ өмнөх өдрийн дансанд үлдсэн мөнгө дараа өдрийн данс руу шилжихгүй. Өдөр бүр 86400 ам долларын шинэ данс нээж өгнө. Орой болмогц үүнээс хэр зэргийг хэрэглэсэн болохыг шалгалгүй дансыг шууд хаана. Ийм байсан бол та яах вэ? Дансанд байгаа мөнгөө нэгийг ч үлдээлгүй авахыг хичээх  байсан нь мэдээж.

Хүн бүрд ийм банк байна шүү дээ. Энэ нь цаг хугацааны банк.

Өглөө бүр таны дансанд 86400 секунд шилжиж, шөнө болмогц таны данс хаагддаг. Цаг хугацаагаа юу хийхэд зориулсан эсэхийг асуухгүй, өдөр бүр энэ тээрэм эргэсээр л байна. Өнөөдрөөс маргааш руу ганц ч секунд шилжихгүй. Өглөө бүр шинэ данс нээгдэнэ. Шөнө болохоор тэглэдэг, хаагддаг данс. Тэр өдрийн дансан дахь цаг хугацааг үр ашигтай хэрэглэж чадахгүй бол таны л хохь.

Гэрийн даалгавар-10-р анги

Гэрийн даалгаварт өгсөн 60 тестээ амралтаараа хийж ирээрэй.

Гэрийн даалгавар-11-р анги

2007-2010 оны ЕШ-д ирсэн амьтан судлалын материалыг хийж ирнэ үү?

Monday, March 28, 2011