Хүний хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол цаг хугацаа юм. Ихэнх хүмүүс үүнийг тэр болгон ойлгож мэддэггүй. Тийм ч учраас цаг хугацаагаа хайр найргүй, гамгүй хэрэглэдэг. Залуу насандаа цаг хугацаагаа дэмий хоосон юмны төлөө гүйж явсаар үрж үгүй хийж насны эцэст түүний үнэ цэнийг ойлгодог. Ийм учраас насаараа хий хоосон зүйлийн хойноос учир зүггүй зүтгэдэг. Харин цаг хугацаа нь хүний амьдралыг илд сэлэм шиг хэсэгчилэн хуваадаг.
Нэгэн банк танд өдөр бүр 86400 ам долларын данс нээдэг гэж бодъё. Гэхдээ өмнөх өдрийн дансанд үлдсэн мөнгө дараа өдрийн данс руу шилжихгүй. Өдөр бүр 86400 ам долларын шинэ данс нээж өгнө. Орой болмогц үүнээс хэр зэргийг хэрэглэсэн болохыг шалгалгүй дансыг шууд хаана. Ийм байсан бол та яах вэ? Дансанд байгаа мөнгөө нэгийг ч үлдээлгүй авахыг хичээх байсан нь мэдээж.
Хүн бүрд ийм банк байна шүү дээ. Энэ нь цаг хугацааны банк.
Өглөө бүр таны дансанд 86400 секунд шилжиж, шөнө болмогц таны данс хаагддаг. Цаг хугацаагаа юу хийхэд зориулсан эсэхийг асуухгүй, өдөр бүр энэ тээрэм эргэсээр л байна. Өнөөдрөөс маргааш руу ганц ч секунд шилжихгүй. Өглөө бүр шинэ данс нээгдэнэ. Шөнө болохоор тэглэдэг, хаагддаг данс. Тэр өдрийн дансан дахь цаг хугацааг үр ашигтай хэрэглэж чадахгүй бол таны л хохь.
No comments:
Post a Comment